Арьсны хоригийг бэхжүүлэн нөхөн төлжүүлэх, мэдрэг чанарыг бууруулан дархлаажуулах, үрчлээг багасган чангаруулах, нөхөн төлжүүлэх олон үйлчилгээт шөнийн маск.
5 төрлийн ашигтай бактери, 3 төрлийн патентлагдсан байгалийн найрлагуудаас бүтсэн энэхүү маск нь шөнийн турш арьсанд үр дүнтэй нэвчин үйлчилгээгээ олгоно. Үндсэн найрлагуудаас гадна нэмэлт орцууд болох Гиалуроны хүчил, амин хүчлүүд, минералууд, бета-глукан болон төрөл бүрийн амин дэмүүдээр баялаг тул арьсыг гүн чийгшүүлэх, тэжээл олгох, өнгийг сэргээн цайруулах, үрчлээг багасгах зэрэг үйлчилгээг зэрэг олгоно.
Түүнчлэн Ниацинамид болон Hamamelis нь арьсны эсийн ханыг бэхжүүлж, бүх төрлийн сорви толбыг бүдгэрүүлэн нүхжилтыг багасгана.
Бифида ашигтай бактерийн агууламж нь арьсны орчинг эрүүл тэнцвэртэй болгон дархлааг сэргээж, гадны нөлөөнд цочирч, хуурайших үрчлээ үүсэхээс сэргийлэн хамгаалалтийг бэхжүүлнэ.
Керамид нь арьсны чийглэг бүрхүүлийг нөхөн төлжүүлж илүү удаан хугацаанд чийгшлээ хадгалах чадвартай болгосоноор, хуурайшилтаас үүдэлтэй үрчлээ, цочирол, эмзэгшил, өнгө алдалтаас сэргийлнэ.
LHA, PHA – Энэхүү 2 төрлийн ургамлын гаралтай хүчлүүд нь том молекултай тул арьсны бүтцийг сайжруулан өнгөн давхрагын гуужуулалт хийн өнгийг сэргээнэ.
Хэмжээ: 100мл