Өглөө оройд тоникны дараа жигд түрхэж хэрэглэнэ
White Vitamin C Liquid Serum
₮ 59,900
10% Ц амин дэм агуулсан нөсөө толбо бүлгэрүүлэн цайруулах, үрчлээ багасган арьсны хөгшрөлтийг удаашруулан уян хатан чанарыг нь нэмэгдүүлж, нарнаас хамгаалах серум.
Тус серумын онцлог нь Ц амин дэмийн найрлагыг таглаа хэсэгт нунтаг хэлбэрээр агуулсан өвөрмөц савалгаатай бөгөөд анх хэрэглэхийн өмнө таган дээр дарж шингэн серумтэй холин, бүрэн хайлтал сайтар сэгсрээд пиппэттэй таглааг сольж таглана.
– Ц амин дэмийн найрлага нь Чацаргана, Лемон болон Нохойн хошуунаас гарган авсан ба, арьсны хөгшрөлтийг удаашруулах, өөрийгөө хамгаалах чадварыг дэмжин, эсийн нөхөн сэргэлт, Коллаген ялгаруулалтыг хурдасган, нарны туяанд гэмтхээс сэргийлж, нөсөө толбо үүсэхээс хамгаалан илүү өнгөлөг толигор арьсыг бий болгоно.
– Нэмэлтээр, маш өндөр анти-оксидант чанартай усан үзэм, интоор, улаан лойл, нэрс болон чангаанз жимснүүдээс гарган авсан П амин дэмээр баяжуулж өгсөн нь Ц амин дэмийг арьсанд нэвчих чадварыг нь дэмжхээс гадна, чөлөөт радикал үүсч арьсны хөгшрөлт явагдахаас сэргийлнэ.
– Мөн Лактобактерын нэмэлт найрлага нь арьсны дархлааг дэмжин гадны нөлөөнд мэдрэг чанарыг бууруулахын зэрэгцээ, чийг алдагдлаас сэргийлэн, илүү бат бөх эрүүл болгоно.
– бүх төрлийн болон эмзэг арьсанд тохиромжтой
– өглөө оройд тоник хэрэглэсэний дараа 1-2 дуслыг жигд нимгэн түрхэж хэрэглэнэ
– нунтгыг шингэн серумтэйгээ хольсноос хойш 1 сар дотор хэрэглэнэ
– хөргөгчний хаалганд сэрүүн нөхцөлд нарны шууд тусгалаас хол хадгална
Хэмжээ: 10мл
Out of stock
Reviews
There are no reviews yet.