Хэрэглэх заавар: өглөө оройд цэвэрлэх алхамын дараа хөвөнд шингээж арчих болон түрхэж хэрэглэн
Vita Refre-C Toner
₮ 54,900
Жигд бус, өнгөө алдсан болон ядарсан арьсанд тусгайлан зориулсан Ц, Е витаминаар баяжуулсан арьс цайруулан жигдэлж, чийгшүүлэн сэргээх тоник.
Нэг нэгнийхээ үйлчилгээг үр дүнтэй дэмжих чанараараа танигдсан найрлагууд бол витамин Ц болон Е юм. Ц витамин нь Е витаминыг олшруулан, түүний анти-оксидант чанарыг буюу агаарын бохирдол, нарны туяа болон будалтын бүтээгдэхүүний нөлөөнд арьсанд чөлөөт радикал үүсч эсэнд гэмтэл үүсэхээс сэргийлэх, бүх төрлийн арьсны хөгшрөлт явагдахаас сэргийлж, чийгшүүлэн нөхөн төлжүүлэх чанарыг нь дэмжин сайжруулж тусалдаг. Хариуд нь Е витамин нь Ц витамины үйлчилгээг 4 дахин нэмэгдүүлсэнээр, гол үйлчилгээ болох арьсны Мелазма ялгаруулалтыг багасган задалж өгснөөр бүх төрлийн сэвхи, нөсөө болон батганаас үлдсэн сорвийг бүдгэрүүлэн үр дүнтэй цайруулах чанар нь эрс нэмэгддэг байна. Нэмэлт найрлагууд болох витамин Б3 буюу Ниацинамид, Аллатойн нь өнгийг сэргээх үйлчилгээг нэмэгдүүлэн, бүтцийг сайжруулан тэнцвэржүүлэхээс гадна, арьсны хамгаалалтыг бэхжүүлэн чийгээр хангана.
Савалгаа: Цэвэр аскорбины хүчил буюу Ц витамин нь хялбархан исэлд ордог чанартай тул, тус тоник нь ягь хэрэглэхийнхээ өмнө, таганд агуулагдах нунтаг Ц витаминыг таган дээр даран шингэн Е витамин агуулсан тониктойгоо холих зориулттай юм. Тэгснээр та арьсандаа шинэхэн Ц, Е витамины хосолсон орцны үйлчилгээг мэдрэх юм.
– Парабен, Спирт, Үнэртүүлэгч, Будагч, Силикон болон Нандин тос агуулаагүй
Хэмжээ: 100мл
Out of stock
Reviews
There are no reviews yet.