Total Care Serum Trial Kit

 64,900

Арьсны тань асуудал бүрт зориулсан 4 төрлийн серумны туршилтын жижиг сет.
1. AHA BHA PHA 30Days Miracle Serum
Цайны модыг өтгөрүүлсэн тунгаар агуулсан уг серум нь арьсны тань бүтцийг 30 хоногт шинэчлэнэ!
– гэмтсэн, үрэвссэн арьсыг эрчимтэй тайвшруулан эрүүлжүүлнэ
– үрэвсэлээс үлдсэн улайлт сорвийг арилгана
– арьсны өнгөн давхрага дээрх илүүдэл тослог үхэжсэн эсийг устгана
– нүхжилт эрчимтэй багасгана
– арьсны чийг алдагдалыг зогсоож тэнцвэржүүлнэ
! Хэрэглэхдээ сэгсэрч хэрэглэнэ !
Хэмжээ: 14мл

2. Super Matcha Pore Tightening Serum
Солонгосын Bosung нутгийн сайн чанарын Ногоон цайны усыг 93% агуулсан нүхжилт цэвэршүүлэн эрчимтэй агшаах серум. 4 төрлийн Centella Asiatica ургамлын найрлага нь арьсыг тайвшруулан, цочирохоос сэргийлнэ. Арьс илүүдэл тослог ялгаруулахаас сэргийлэн байгалийн чийгшүүлэгч Гиалуроны хүчил болон Глицерины найрлагаар баяжуулсан. Мөн хийжүүлсэн болон мөсжүүлсэн усны найрлагууд нь арьсыг цэвэршүүлэн чийгшүүлж, мөн нүхжилт томорхоос сэргийлнэ. Хамгийн гол үйлчилгээг Some By Mi брэндийн давхар Патентлагдсан найрлагууд болох Skinpore Controller болон Anti Sebum P нь арьс илүүдэл тослог ялгаруулан нүхжилтын хэмжээг тэлхээс сэргийлж, эрчимтэй чангаруулан агшаах үйлчилгээтэй юм. Багахан хувийн BHA, PHA найрлагууд нь илүүдэл тослог, бохирдол болон үхэжсэн эс нүхжилтэнд хуримтлагдан, хар батга үүсч нүхжилт томорхоос сэргийлэн хөнгөн гуужуулна.
– нийтлэг хэрэглэгддэг 20 төрлийн химийн найрлага агуулаагүй
– арьс цочиролын тест хийгдсэн
– хөнгөн бүтэцтэй тул бүх төрлийн болон эмзэг арьсанд тохиромжтой
Хэмжээ: 14мл

3. Yuja Niacin Belmish Care Serum
Арьс жигдлэн эрчимтэй цайруулах үрчлээний эсрэг гүн чийгшүүлэх серум. 82% ийн Yuja жимсны ханд агуулсан тул арьсны өнгийг жигд цайруулан гүн чийгшүүлнэ. Нэмэлтээр баяжуулсан 5% Ниацинамид найрлага нь арьсны өнгийг сэргээн тайвшруулна. Глутатин болон Арбутины найрлага нь өдрийн турш нарны нөлөөллөөс Меланин ялгаруулалт явагдхаас сэргийлэх тул нөсөө үүсэхээс сэргийлж бүдэгрүүлнэ. 12 төрлийн аминдэмийн найрлага нь арьсыг аминдэмээр хангаж үрчлээ тэнийлгэн сэргээнэ.
Түрхэхэд хөнгөн наалдамхай бус бүтэцтэй
Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Хэмжээ: 14мл

4. Snail Truecica Miracle Repair Serum
Хар эмгэн хумс болон Truecica найрлагатай арьс эрчимтэй шинэчлэн нөхөн сэргээх, цайруулах болон үрчлээний эсрэг гурвалсан үйлчилгээтэй серум. Батга шахалт үрэвсэлээс үлдсэн соривыг арилгаж улайлтыг намдаан, арьсны гэмтлийг анагаана.
✔️20 төрлийн арьс цочироогч химийн найрлага агуулаагүй. Эмзэг болон бүх төрлийн арьсанд тохиромжтой.
(Truecica – Some By Mi брэндээс гаргасан арьс эрчимтэй шинэчлэх байгалийн нэгдлүүдийн патентлагдсан найрлага)
Хэмжээ: 14мл

Out of stock