Galac Niacin 2.0 Essence

 70,900

93.69% Галактомицин, 4% Ниацинамид, 1% Гиалуроны хүчил болон Пантенолоор баяжуулсан арьсны бүтцийг сайжруулах, чийгшүүлэн тэнцвэржүүлэх, үрчлээ багасган нүхжилт агшааж, цайруулан өнгийг сэргээх олон үйлдэлт эссенц.
⚪️Галактомицины найрлага нь эсгэгч хөрөнгөнөөс гарган авсан ханд бөгөөд, тус эссенцэнд 93.69% агуулагдсан. Тус найрлага нь сүүлийн жилүүдэд гоо сайхны бүтээгдэхүүнд нийтлэг хэрэглэгдэж эхэлсэн Б, П амин дэм, Кальци, Төмөр, Иод, Цинк болон Фолийн хүчлээр маш баялаг тул, арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах, гүн чийгшүүлэх, дархлааг сэргээн, Коллаген болон Глико уургуудыг нийлэгжилтыг сайжруулснаар илүү чанга, бат бөх болдог байна.
⚪️4% Ниацинамид буюу Б3 амин дэмийн найрлага нь бүх төрлийн нөсөө толбо, сорвийг бүдгэрүүлэн арьсны ерөнхий өнгийг сэргээхийн зэрэгцээ, нүхжилт дахь тослогыг устган цэвэршүүлж, нүхжилт агшаах болон батга үрэвслээс үр дүнтэй сэргийлэн, мөн үрчлээг багасгах чадвартай.
⚪️Арьсанд олгох үйлчилгээг тэнцвэртэй эрүүл орчинг бүрдүүлэн 1% Гиалуроны хүчилээр баяжуулсан нь арьсыг чийгшүүлэн, чийг алдагдхаас сэргийлэн, илүү тэнцвэртэй байлгаж зөөлөн толигор байлгана.
⚪️Пантенол буюу Б5 амин дэмийн найрлага нь тосон болон усан чийгийг зэрэг олгох бөгөөд, үрэвсэл цочиролоос сэргийлэн тайвшруулж, батга үрэвслийн эдгэрэлтийг хурдасгана.
– арьс цочиролын тест хийгдсэн
– бүх төрлийн болон эмзэг арьсанд тохиромжтой
Хэмжээ: 50мл