Age Return Cream

 80,010

Эс нөхөн төлжүүлэн, үрчлээ тэнийлгэх 98% байгалийн гаралтай шөнийн тос.
6 настай Хүн Орхоодойн ферментээр баяжуулсан уг тос нь арьс идэвхитэй шинэ эс төлжүүлдэг цаг буюу орой 22 – 02 цагын хооронд эсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дархлаажуулах үйлчилгээ үзүүлдэг тул, хөгшрөлтийг эсрэг өндөр үр дүнтэй. Мөн ургамлаас гарган авсан А амин дэм буюу Ретинол агууламж нь арьсны хамгийн өнгөн 2 давхрага болох Дерма болон Эпидерма давхрагад нөлөөлдөг бөгөөд, арьсны гэмтлийг анагаан, дархлааг сэргээх, коллаген ялгаруулалтыг идэвхижүүлэх, цочирол батга үрэвсэл үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ бүтцийг сайжруулсанаар, бүх төрлийн үрчлээг багасган арьсыг илүү толигор залуу байдлыг сэргээдэг байна. Харин Мөөгнөөс гарган авсан Глукан фермент нь арьсыг үр дүнтэй чийгшүүлэн, чийгээ барих чадвартай болгон илүү уян хатан, чанга, өнгөлөг эрүүл болгоно. Нэмэлтээр мөн Ниацинамид, Е амин дэм зэрэг агуулсан ба чийг тослог тэнцвэржүүлэх, цайруулан, нөсөө толбо бүдгэрүүлэх, чөлөөт радикал үүсч эс гэмтхээс сэргийлэх анти-оксидант үйлчилгээнүүдийг мөн олгоно.
– орой 22 цагт арьс арчилгааны төгсгөлд түрхэж хэрэглэнэ.
– хэт эмзэгшсэн, наранд хайрагдсан, хавдсан, их хэмжээний батга үрэвсэлтэй арьсанд хэрэглэхгүй.
– арьс цочиролын тест хийгдсэн, амьтан дээр туршилт хийгдээгүй
– Парабен, Сульфат, Спирт, Силикон агуулаагүй
Хэмжээ: 30мл

Out of stock