Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

  • winbeauty.mn нь “Вин Девелопмент” ХХК-ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна
  • Цахим худалдааны тэмдэгт, лого болон нэр нь “Вин Девелопмент” ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний нэр, лого нь Брэндүүдийн өмч тул, загварыг хуулбарлах, олшруулах, дуурайх, зөвшөөрөлгүй өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.

 

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • Хэрэглэгч цахим худалдааны сайтад бүртгүүлэх, бүтээгдэхүүн сонгон худалдан авалт хийх бүрэн эрхтэй
  • Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, заавар, орц найрлагын мэдээллийг авах эрхтэй
  • Хэрэглэгч үйлчилгээний талаар санал, хүсэлтээ илэрхийлэх эрхтэй.
  • Хэрэглэгч бүртгэл, хүргэлттэй холбоотой өөрийн мэдээлэл (хүргэлтийн хаяг, утасны дугаар)-ээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу мэдээллээс үүссэн хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч компани болон бүтээгдэхүүний талаар худал, үндэслэлгүй мэдээлэл бусдад түгээсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй.

 

 

ГУРАВ. КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • winbeauty.mn цахим худалдааны сайтаар албан ёсны, баталгаатай эх үүсвэрээс Монгол улсад худалдаалах зөвшөөрөлтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.
  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг халгалах үүрэгтэй.
  • Компаний буруугаас шалтгаалан захиалга, хүргэлтэнд алдаа гарсан тохиолдолд гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй.
  • winbeauty.mn цахим худалдааны сайтад байршсан бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй.
  • Хэрэглэгчийн гаргасан санал гомдол нь байгууллагаас шалтгалаагүй тохиолдолд хариуцлага хүлээхээс татгалзах эрхтэй.

 

ДӨРӨВ. ЗАХИАЛГА, ТӨЛБӨР

Захиалга

  • winbeauty.mnцахим худалдааны сайтаар 24 цагийн турш захиалга хийх боломжтой.
  • Захиалга хийхэд вэбсайтад бүртгүүлэх шаардлагатай.
  • Худалдан авалтын Е-баримт захиалгын хамт торонд дагалдана.

 

Төлбөр

  • Хэрэглэгч захиалга хийхдээ банкны карт, SocialPay, Qpay нөхцөлийн аль нэгийг сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл системд орж ирсэнээр захиалга баталгаажна.
  • Хэрэглэгч Дансаар шилжүүлэх нөхцөлийг сонгож захиалга хийх тохиолдолд, төлбөрийг дараа өдрийн өглөөний 10 цагаас өмнө шилжүүлсэн байх шаардлагатай. Өглөөний 10 цагаас хойш шилжүүлж баталгаажуулсан тохиолдолд дараа өдрийн хүргэлтэнд хамрагдана. Дансаар шилжүүлэх нөхцлийг сонгосон боловч, төлбөр 24 цагийн дотор төлөгдөөгүй тохиолдолд захиалга цуцлагдана.
  • Хэрэглэгчийн оруулсан утасны дугаараар захиалга баталгаажсан мессеж дараа өдрийн өглөөний 10 цагаас өмнө илгээгдэнэ.
  • Хэрэглэгч захиалга баталгаажсан мессеж хүлээн авснаас хойш захиалгыг цуцлах, өөрчлөх, буцаах боломжгүй
  • Захиалгын төлбөр 100% төлөгдсөн мэдээлэл манай байгууллагад ирсэнээр захиалга баталгаажна.
  • Хэрэглэгч төлбөрийн аль ч хэлбэрээр төлбөр төлөх явцад төлбөрийн системийн алдаа, сүлжээний алдаанаас үүдэн төлбөр илгээгдээгүй, түүнээс шалтгаалан захиалга баталгаажаагүй тохиолдолд, компаний хариуцлага хүлээхгүй.

 

ТАВ. ХҮРГЭЛТ

  • Хүргэлтийн төлбөр Улаанбаатар хот дотор худалдан авалтын үнийн дүн 70,000₮-өөс дээш бол дараах заасан бүсд 0₮ байна.
  • Хэрэглэгчийн захиалга баталгаажсан мессеж илгээгдсэнээс хойш 12 цагийн дотор хүргэгдэнэ.
  • Олон нийтийг хамарсан онцгой байдал, бүх нийтийн амралтын өдөр, давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хүргэлтийн хугацаа хойшлогдож болно.
  • Хүргэлтийн бүс нь дараах байдлаар хязгаарлагдана. Үүнд:

СХД: Орбитын тойрог

ЧД: Чингэлтэй

СБД: 5 буудал

БЗД:Улиастайн уулзвар

ХУД: Нисэх

  • Хэрэглэгч орон нутаг руу авах захиалга өгсөн тохиолдолд орон нутгийн тээвэр, хувийн унаанд хүргэх боломжтой ба нэмэлт төлбөрийг хэрэглэгч хариуцна.
  • Хаягийн мэдээлэл дутуу эсвэл буруу, хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх шалтгаанаар хүргэлт буцаагдсан тохиолдолд Вин Девелопмент ХХК хариуцлага хүлээхгүй ба дараа өдрийн хүргэлтэнд хүргэлтийн төлбөр 5,000₮ төлөн эсвэл дэлгүүр дээр ирж авах боломжтой.
  • Захиалга баталгаажсан мессеж илгээгдхээс өмнө захиалгыг цуцлах тохиолдолд, манай WIN BEAUTY пэйж хуудас руу чатаар болон 8800-5680 утсаар холбогдон цуцлана.
  • Бүх бүтээгдэхүүний хямдрал зарлагдсан үед, худалдан авалтын үнийн дүн хамаарахгүй хүргэлтийн төлбөр 5,000₮ байна.

 

ЗУРГАА. БУЦААЛТ

  • Худалдан авсан бүтээгдэхүүний сав баглаа боодол задарч гэмтээгүй тохиолдолд, худалдан авсан өдрөөс хойш 2 хоногийн дотор, манай дэлгүүрээс худалдан авсан баримтын хамт авчиран дэлгүүр дээр буцаах боломжтой.

 

ДОЛОО. ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛ

  • Бүх бүтээгдэхүүний урамшуулалтай үед худалдан авалтын үнийн дүн хамаарахгүй хүргэлтийн төлбөр 5,000₮ байна.
  • Хямдралтай бүтээгдэхүүн дээр давхар хямдралын код ашиглах боломжгүй.
  • Урамшууллын тестерын бүтээгдэхүүн худалдан авалт бүрт нөөцөөс хамааран дагалдана. Нөөц дууссан тохиолдолд дагалдах боломжгүй.